Нүүр хуудасМэдээСолонгосчууд Ухань хотоос ирсэн иргэдээ халуун дотноор хүлээн авчээ

Солонгосчууд Ухань хотоос ирсэн иргэдээ халуун дотноор хүлээн авчээ

БНСУ Ухань хотоос өөрийн иргэдээ татан авлаа. 368 иргэдээ суулгасан онгоц Инчеонд бууж, шинж тэмдэг илэрсэн 18 хүнийг улсын тусгай эмнэлэг рүү хүргүүлж, биеийн байдал нь хэвийн байгаа үлдсэн 350 хүний 200-г нь Асан, 150-г нь Чүнбуг Жичоны байр руу хамгаалалтын хувцас өмссөн жолоочтой цагдаагийн автубусанд суулган байранд нь хуваарилсан байна.

Тэнд 2 өдөр тутамд эмчийн үзлэгт хамрагдан 14 хоногийн турш гадагш гарахгүйгээр тус тусын өрөөндөө хөл хоригдох ажээ.

Асан, Жичоны иргэд эсэргүүцлээ зогсоож харин ч эсрэгээрээ *Бид бүгд элэг нэгт Солонгос иргэд. Ухань-аас ирсэн хүмүүсээ welcome!*  гэсэн уриалга явж эхэлсэн байна.
Ухань-аас ирсэн Солонгос иргэд *Хэцүү нөхцөл байдлыг Солонгос буцна гэсэн найвараар л тэвчиж байлаа. Бид удирдамж заавраа сайн дагах болно гэдгээ амлаж байна бидэнд итгээрэй* гэжээ.
Мөн өнөөдөр Солонгост анхны тээгчээс 2 дахь этгээдэд халдсан 2 дах шатны халдварын анхны тохиолдол илэрч халдвар авсан хүний тоо 7 болсон байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН