Нүүр хуудасМэдээСолонгосын алдарт жүжигчид Сунь Е Жинь, Хён Бин нарын тоглосон киноны зураг...

Солонгосын алдарт жүжигчид Сунь Е Жинь, Хён Бин нарын тоглосон киноны зураг авалт монголд үргэлжилж байна

Солонгосын TvN телевизийн шинэ уран бүтээл болох “Love’s Crash Landing” олон ангит киноны зураг авалт эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжилж байна. Өмнөд Солонгосын Чеболь буюу үйлдвэрлэл, санхүүг атгадаг чинээлэг гэр бүлээс гаралтай нэгэн бүсгүй параглайдингийн нислэг үйлдэж байхдаа осолдож Хойд Солонгост газарддаг байна. Түүнийг нэгэн цэрэг олж,эрх баригчдаасаа нуухын тулд бүхнийг хийж байгаагаар киноны үйл явдал өрнөнө.

Улмаар хайр сэтгэлийн холбоотой болох хосуудын дүрд Солонгосын алдарт жүжигчид Сунь Е Жинь, Хён Бин нар тогложээ. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр киноны уран бүтээлчид Швейцарь улсад очиж зураг авалтаа хийжээ. Тус кино маань нийт 16-н ангитай. Монголд хийгдэж буй зураг авалтын хэсэг эхний таван ангид гарах аж.

Үзэгчдийн дунд хүлээлт өндөртэй байгаа тус киног энэ оны сүүлээр дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН