Нүүр хуудасМэдээСонгинохайрхан дүүргийн иргэд төрийн цахим үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдлээ

Сонгинохайрхан дүүргийн иргэд төрийн цахим үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдлээ

Монгол Улсын Засгийн газраас “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг байх стандартыг нэвтрүүлж эхэлсэн. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” цэгээр дамжуулан энэхүү үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Тус ажлын хүрээнд 2024 онд Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн бүх хороо буюу 65 хороонд Хурдан цэгийн үйлчилгээг үе шаттай нэвтрүүлж, нийт 15 мянга гаруй үйлчилгээг үзүүлжээ.

Өнгөрсөн онд дүүргийн 17 хороонд Хурдан цэгийн үйлчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Өнөөдөр үлдсэн 26 хороонд тоног төхөөрөмж гардууллаа. Ингэснээр өнөөдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 43 хороонд “Хурдан” цэгийн үйлчилгээ бүрэн нэвтэрч, дүүргийн 350 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломж бүрдлээ.

Өнөөдөр /2025.01.20/ Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, Засаг дарга Ц.Баттөр, Засаг даргын орлогч Д.Хосбаяр нар хороодын Засаг дарга нарт “ХурДан” цэгийн систем, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

“ХурДан” цэгээс иргэд Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, Жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг төрийн 43 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг авах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН