Нүүр хуудасМэдээСОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох 9-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

🔰Хорооны дэргэдэх иргэдийн амралтын болон хүүхдийн тоглоомын талбайн засвар шинэчлэлийн ажил 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хийсэн. Тус бүтээн байгуулалтыг 2021 онд улсын комисс хүлээж авах юм. Талбайд:1. Сагсан бөмбөгийн талбай 1ш2. Турник нас насны төрөлд хос3. Сүүдрэвч 2ш4. Бага насны хүүхдийн гулсуур 1ш5. Савлуур 1ш6. Мини тайз 1ш7. Сандлууд 30м, 7ш8. Нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэг 9ш9. Талбайн хяналтын камер 2ш10. Ногоон байгууламж цэцгийн мандал11. Авто машины зогсоол

🔰АХБ-ны санхүүгийн дэмжлэгээр Баянхошуу дэд төвийг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийн хүрээнд тус хорооны нутаг дэвсгэрт 2020-2021 онд дараах ажлууд хийгдэж байна Үүнд:👉3.4км авто болон явган хүний зам, авто замын гадаргуугийн ус зайлуулах инженерийн шугам хоолой, гэрэлтүүлэг болон иж бүрэн тохижилтын хамт хийгдсэн. Үүнд:- Баруун баян уул 2-р гудамжнаас Баруун баян уул 7-р гудамж хүртэл- Баруун баян уул 16-р гудамжнаас Хувьсгалчдын гудамж хүртэл- Баруун баян уул 5-р гудамжнаас Зүүнсалааны төв зам хүртэл- Баруун баян уул 14-р гудамжнаас Хувьсгалчдын гудамж хүртэл- Баруун баян уул 16-р гудамжнаас Зүүнсалааны төв зам хүртэлх👉Үерийн хамгаалалтын 2000м далан суваг дагасан иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ахмадуудын хөдөлгөөний идэвхтэй байдлыг дэмжих биеийн тамирын чийрэгжүүлэлтийн талбай, гэрэлтүүлэг зэргийг иж бүрэн тохижилтын хийгдсэн байна. Үүнд:- 76-р сургуулийн урд талын үерийн далангаас баруун зүүн салааны авто замын уулзварын тойрог хүртэлх 1000м үерийн далан суваг дагасан хэсэгт сагсан бөмбөгийн талбай, дугуйн зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг зэргийг иж бүрэн тохижилтын хийгдсэн- Баруун баян уул 14-р гудамжнаас Баруун баян уул 7-р гудамж хүртэлх 1000м үерийн далан суваг дагасан хэсэгт иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, явган хүний зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, ахмадуудын хөдөлгөөний идэвхтэй байдлыг дэмжих биеийн тамирын чийрэгжүүлэлтийн талбай, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн тохижилтын хийгдсэн👉Дулаан,цэвэр усны инженерийн шугам, бохирын ариутгал татуургын шугам хоолой👉Цахилгааны болон холбооны шугам сүлжээг шинээр болон шилжүүлэн зөөж тавих ажил👉Тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд болох ЭМ-ийн 3-р амбулатори, Цагдаагийн 2-р хэлтэс, 163-р цэцэрлэг, 78-р цэцэрлэг, 76-р сургууль, Хорооны цогцолбор байр, Талст эрчим ХХК, Эгүүшин ХХК, Хүрээ тавилга ХХК, Дайчиндент шүдний эмнэлэг, Увдист байгаль эмнэлэг, ахуйн нэгж байгууллагууд, төвийн инженерийн дэд бүтцэд холбогдсоноор Агаарын бохирдол үүсгэж байсан эх үүсвэрүүд байхгүй болж Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын хүрээнд яндангийн тоог бууруулж, цахилгаан, дулаан, хийн болон бусад сэргээгдэх эрчим хүчинд шилжсэн байна.🔰“БАЯНХОШУУ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” байгуулах бүтээн байгуулалтын ажил Баянхошуу хайрханы энгэрт 2021 оны 3-н сард эхлээд үргэлжлэн явагдаж байна. Тус цэцэрлэгт хүрээлэнд:

• Хүүхэд залуучуудын сагсан бөмбөгийн талбай

• Усан толио

• Мини тайз

• Амралтын сүүдрэвчүүд

• Тоглоомын талбай

• Хогийн сав

• Явган хүний зам

• Авто зогсоол

• Ногоон байгууламж

• Гэрэлтүүлгүүд

• Иргэдийн амрах сандлууд

• Нийтийн бие засах газар гэх мэт эд зүйлүүд хийгдэнэ

🔰 76-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хийгдэж байна

🔰 Австрийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгдэж байгаа гэрэлтүүлгийн ажлын хүрээнд тус хороонд 270ш гэрэл шинээр тавих ажил 6 сард эхлэн, үргэлжилж байна

🔰 Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 163-р цэцэрлэгийг зүүн талаар нь тойрсон байрлалд 250м авто машины зам иж бүрэн тохижилтын хамт он дамжин хийгдэж байна

🔰163-р цэцэрлэгийн эзэмшлийн талбайд нийслэлийн хөрөнгө оруулалтаар жишиг ногоон байгууламжтай тоглоомын талбай байгуулах ажил 2021 оны 6 сард эхлээд ажил нь явагдаж байна

🔰 Иргэдэд ээлтэй Ногоон дүүрэг зорилтын хүрээнд өрх бүрд мод тариулах ажлыг зохион байгуулж 305 жимсний модны суулгацыг гэрчилгээжүүлэн айл, цэцэрлэгийн хашаанд нь тарьсан.

🔰 Нийслэлийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар уулын 5-6-р гудамжнуудад 1000м явган хүний зам тавих ажил он дамжин хийгдэж байна

🔰 ДОНХС-ийн хөрөнгө оруулалтаар уулын 7-8-р гудамнуудад 1000м явган хүний зам он дамжин хийгдэж байна.

🔰 “Баянхошуу гуравдугаар амбулатори” ашиглалтад орж иргэдийг хүлээж аваад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН