Нүүр хуудасМэдээСонгуулийн ерөнхий хорооноос намуудын санхүүгийн тайланг хянаж байна

Сонгуулийн ерөнхий хорооноос намуудын санхүүгийн тайланг хянаж байна

Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 2025 оны 2 дугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 27 нь санхүүгийн жилийн эцсийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүллээ.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлэх бөгөөд аудитын хуулийн этгээд дээрх 27 намын жилийн эцсийн санхүүгийн тайланд 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор дүгнэлт гаргажээ. 

Сонгуулийн ерөнхий хороо аудитын хуулийн этгээдийн дүгнэлт бүхий санхүүгийн тайлан нь хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянаж байна. Улмаар Сонгуулийн ерөнхий хороо уг тайланг 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН