Нүүр хуудасМэдээСПОРТ: “Агро импортТ” ХХК Ази тивийн аварга Н.Мэндсайханг дэмжин ажиллана

СПОРТ: “Агро импортТ” ХХК Ази тивийн аварга Н.Мэндсайханг дэмжин ажиллана

“Мон-Алтиус Цагаанбаатар” Академийн тамирчин, Жүдо бөхийн Залуучуудын Ази тивийн Аваргын хошой хүрэл медальт, 60 кг жингийн залуу тамирчин, Нямсүрэн овогтой Мэндсайханыг хөдөө аж ахуй газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, “АГРО ИМПОРТ” ХХК ивээн тэтгэн хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа.

Мэндсайханы тэмцээн уралдаанд явах зардлыг “АРГО ИМПОРТ” ХХК бүрэн хариуцан ажиллах бөгөөд эхний сарын цалин болон Душанбе Астана хотуудад зохион байгуулагдах “Их дуулга” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох зардлыг гардуулан өгч амжилт хүслээ.

Дашрамд их спортыг тэр дундаа, Жүдо бөхийг дэмжин хамтран ажиллаж буй, Арга импорт ХХК захирал Д. Алтангэрэл танд болон танай хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН