Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунбилэг БНХАУ-ын Хэйлунжиан мужийн Хятадын Коммунист намын нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Хэйлунжиан мужийн Ардын их хурлын Байнгын хорооны дэд дарга Жан Аншунь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Итали Улсад 2026 онд зохион байгуулагдах “Милан Кортина” өвлийн олимпын наадмын бэлтгэл хангах хүрээнд БНХАУ-ын Харбин хотноо хоёр улсын шигшээ багийн хамтарсан бэлтгэл, сургуулилт зохион байгуулах, харилцан туршлага судлах асуудлаар хамтран ажиллахаар болов.

Хэйлунжиан мужийн Харбин хот нь өвлийн аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлж буй хотын нэг юм. Талууд өвлийн аялал жуулчлалын сайн туршлага судлах, мөсөн сийлбэрийн мэргэжилтнүүд сургах, хоёр орны аялал жуулчлалын байгууллагуудыг холбох мөн соёлын солилцоог идэвхжүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцлоо.
