Энэ хүрээнд 2017 онд батлагдсан “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуульд шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулах, залуучуудын хөгжлийг дэмжих хүрээнд дунд хугацааны стратегийг боловсруулаад байна.

Уулзалтын үеэр залуучуудад тулгарч буй нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн санхүүжилтийн хүртээмж зэрэг асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэж, олон улсын туршлагыг хууль тогтоомжид тусгах боломжийн талаар санал солилцлоо.
Залуучуудын хөгжлийн стратегийн хүрээнд онцолж буй бодлогын чиглэлүүд:

Оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн даатгалын уян хатан бодлогыг боловсруулах.
Зайнаас болон цахимаар ажиллах боломжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх.
Жижиг, дунд бизнесийг дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх.
Залуучуудыг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хөдөлмөр эрхлэх боломжоор хангах бодлогыг боловсронгуй болгох зэрэг асуудлыг хөгжлийн стратегид тусгаад байна.
