Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: “Турин-2025” тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас Монгол улсын баг тамирчид 9...

ССАЖЗЯ: “Турин-2025” тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас Монгол улсын баг тамирчид 9 медаль хүртлээ

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам 3 дугаар сарын 8-16-ны өдрүүдэд зохиогдсон ба 8 спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдлөө. Манай улсын хувьд 6 спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ. Тухайлбал:

Алтан медаль: Цасны гуталтай гүйлтийн 800 метрийн зайд Т.Дэлэгжаргал, уулын цанын төрөлд Б.Азжаргал нар

Мөнгөн медаль: Бүжгийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнх-Эрдэнэ, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ, снөүбоардын төрөлд А.Алтан-Очир нар

Хүрэл медаль: Цасны гуталтай гүйлтийн 200 метрийн зайд Ө.Елмирза, гүйлтийн цанын төрөлд Э.Анхзул, снөүбоардын төрөлд М.Энхзаяа, снөүбоардын жиант слаломын төрөлд А.Алтан-Очир нар.

Ур ухаан, хүч чадлаа дайчилж улсынхаа нэрийг гаргаж, амжилттай оролцсон нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН