Монгол Улсын хүн ам 2021 оны эцэст 3.4 болж, өнгөрсөн оны мөн үеэс 52.6 мянган хүнээр өслөө. 1000 хүнд ноогдох төрөлт өмнөх оноос 1.5 нэгжээр буурсан бол нас баралт 1.1 нэгжээс өслөө. Хүн амын цэвэр өсөлтийн түвшин 2021 онд 16 байгаа нь 2010 оноос хойших хамгийн бага түвшин юм. Улсын хэмжээнд 2021 оны эцэст 39.1 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.0 мянга нь бүтэн өнчин байна.
2021 онд 19.9 мянган хүн нас барж, өмнөх оноос 4.0 мянга буюу 25.2 хувиар өсжээ. 100000 амьд төрөлтөд ногдох Эхийн эндэгдлийн түвшин 95 болж өмнө ОНООС 3.1 дахин өссөн байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2021 онд 576.0 мянга болж, өмнөх оноос 17.3 дахин нэмэгдсэн бөгөөд нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 97.4 хувь буюу 561.2 мянга нь Ковид19 халдвараар өвчлөгчид байна.