Нүүр хуудасМэдээСурагчид 2-р сарын 28-наас танхимаар хичээллэнэ

Сурагчид 2-р сарын 28-наас танхимаар хичээллэнэ

Сурагчдын амралтыг 7 хоногоор сунгаж ирэх 2-р сарын 14-өөс дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2-р сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2-р сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдвал тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. 2-р сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ.

МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг 2-р сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ.

2-р сарын 28-наас танхимаар хичээллэнэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН