7 C
Ulaanbaatar
Лха, 14 4 сар 2021 12:27:35
Нүүр хуудас Мэдээ Сууц өмчлөгчдийн холбоодод халдвар хамгааллын хэрэгслийн дэмжлэг үзүүллээ

Сууц өмчлөгчдийн холбоодод халдвар хамгааллын хэрэгслийн дэмжлэг үзүүллээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/33 дугаар захирамжийн дагуу засаг даргын орлогч Э.Ууганцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг сууц өмчлөгчдийн холбоодын ариутгал, халдваргүйтгэл, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хүргүүлэн ажилласан. Энэхүү ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн сууц өмчлөгчдийн 90 холбоонд Засаг даргын нөөц хөрөнгөөс ариутгалын кварцан нано шүршигчийн дэмжлэгийг өнөөдөр хүлээлгэн өгөв.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай сууц өмчлөгчдийн холбоодын гишүүдийг хүлээн авч уулзах үеэр ”Цаашид иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх, сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна.

Тиймээс нийтийн зориулалттай орон сууцны гадна талбай, орчны цэвэрлэгээ, ариутгалыг сайжруулах, сууц өмчлөгчдийн холбоодын гэрчилгээг шинэчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гадна талбайн тохижилт цэвэрлэгээний асуудлаар хороодын Засаг дарга, цагдаагийн хэсэгтэй хамтран ажиллах,Онцгой байдал, хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран сууц өмчлөгчдийн холбоодын харьяалагдах цахилгааны эрсдэл өндөртэй байруудад гал, цахилгааны аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах хэрэгтэй. Мөн цаашид ариутгал халдваргүйтгэлийн ажлыг илүү үр дүнтэй зохион байгуулж, хамтран ажиллахыг хүсэж байгаа” талаараа хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН