Нүүр хуудасМэдээСХД: Баруун салааны эцсийн автобусны буудлын эргэлтийн хэсгийн 1100 мкв талбайг засварлаж...

СХД: Баруун салааны эцсийн автобусны буудлын эргэлтийн хэсгийн 1100 мкв талбайг засварлаж дууслаа

Сонгинохайрхан дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ-аас хороодын нутаг дэвсгэрийн хатуу хучилттай авто замуудын эвдрэл гэмтлийг нөхөж, засварлах ажлыг гүйцэтгэж байна.

Тус ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нөхөж засварлах ажлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар эхлүүлэх шийдвэр гаргасан нь ийнхүү ажил хэрэг боллоо.

Тухайлбал, СХД-ийн 24 дүгээр хороо Баруун салааны эцсийн автобусны буудлын эргэлтийн хэсгийн 1100 мкв талбайг бүрэн хучих ажлыг Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ гүйцэтгэж дууслаа.

Мөн 19 дүгээр хороо “МИРАЖ” үйлчилгээний төвөөс “Нэгдсэн эмнэлэг” хүртэлх байшин хороолол дундах авто замын эвдрэл, гэмтлийг нөхөж, хэмжилт хийж байна.

СХД-ийн дүүргийн хэмжээнд одоогийн байдлаар 15 хорооны нутаг дэвсгэрийн хатуу хучилттай авто замуудын эвдрэл гэмтлийг нөхөж, засварласан бөгөөд маргаашнаас 23, 31, 43-р хороонд замын нөхөөс хийх ажил эхэлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН