Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын хэлтсээс дүүргийн Засаг даргын 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/626 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг томилогдож, өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын байранд арга зүйн зөвлөгөө өгч, холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг нэгтгэн танилцуулж ажилласан.

Захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дүүргийн 61 өдөр өнжүүлэхэд ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулж, уулзалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн, цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөлдөх, хүүхдийн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор энэ сарын 11, 12, 17-ны өдрүүдэд цуврал сургалт зохион байгуулаа.

Сургалтаар “Хүүхэд хамгааллын бодлого” , “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, “1-5 дугаар ангийн хүүхдийн нас сэтгэл зүйн онцлог” сэдвээр оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Мөн 01 дүгээр сарын 24-ний өдөр салбар дундын чиглэлийн алба хаагчид мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтуудыг тус тус зохион байгууллаа. Сургалтад 61 өдөр өнжүүлэх төвийн эрхлэгч, багш нар хамрагдлаа
