Нүүр хуудасМэдээСХД: Дүүргийн удирдах ажилтнууд болон хороодын Засаг дарга нарын нэгдсэн шуурхай зөвлөгөөн...

СХД: Дүүргийн удирдах ажилтнууд болон хороодын Засаг дарга нарын нэгдсэн шуурхай зөвлөгөөн боллоо

Зөвлөгөөний үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн халиа дошингийн нөхцөл байдал, 2025 онд хийгдэх газар чөлөөлөлтийн ажлын талаар, томуу томуу төст өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ, боловсрол, эрүүл мэндийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын ажил, татварын болон татварын бус орлогыг бүрдүүлэлт, цэргийн насны залуучуудыг эрүүлжих чиглэлээр эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлэлцэж холбогдох газар хэлтсийн удирдлагууд танилцуулга мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ц.Баттөр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрээс мал гаргах ажлыг эрчимжүүлэх, орон сууцны хорооллын дундах авто зам, явган хүний зам, гудамж талбайн цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулах ажлыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

Мөн хороодын Засаг дарга нарын зүгээс хог цэвэрлэгээ, ачилтыг сайжруулж хуваарийн дагуу хог ачилтыг зохион байгуулах, шинээр ашиглалтад орсон авто замын цэвэрлэгээ, арчилгаа үйлчилгээг сайжруулах, түргэн үйлчилгээний цэгт тавих хяналтыг нэмэгдүүлэх саналыг хэлж, дүүргийн Засаг дарга шуурхай ажлыг зохион байгуулахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН