Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв нар хамтран тариалан эрхлэгч иргэдэд хүлэмжийн ногоо тариалах, хөрс боловсруулалт, ургалтын үеийн арчилгаа, шилжүүлэн суулгах агротехнологийн горимыг баримталж тариалалт хийх мэдлэг олгож, туршлага судлуулах замаар үйл ажиллагаагаа сайжруулах, сэдэлжүүлэх зорилгоор онол, дадлага хосолсон туршлага судлах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 35 иргэн дүүргийн 3 дугаар хорооны иргэн Д.Өлзийсайханы хүлэмжийн аж ахуй, “Дэлхийн зөн ОУБ”-ын дэргэдэх хүлэмжийн аж ахуй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэн н.Баяртхүүгийн хүлэмжийн аж ахуй, “Мөнх ногоон амьдрал нийгэмлэг” ТББ-ын хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай тус тус танилцаж туршлага судаллаа.

