Нүүр хуудасМэдээСХД: Дүүргийн 78 байгууллагын 1271 албан хаагч Улаанбаатар марафонд оролцлоо

СХД: Дүүргийн 78 байгууллагын 1271 албан хаагч Улаанбаатар марафонд оролцлоо

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийг 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Уг марафонд дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцдог ба сүүлийн 4 жилийн марафоны аварга Сонгинохайрхан дүүргээс төрсөн.

Тэгвэл энэ жилийн марафонд дүүргийн 78 байгууллагын 1271 албан хаагчид, иргэд оролцож байна. Дүүргийн төрийн захиргаа, сургууль, цэцэрлэгээс төлөөлөн оролцож байгаа тамирчид 5 км, 10 км, 21 км, 42 км зайд гүйлээ.

Мөн “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн нээлтээр үлээвэр найрал хөгжмийг хилийн цэргийн 0164 дүгээр ангийн М.Хатанбаатар захирагчтай хамт олон тоглолоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН