Нүүр хуудасМэдээСХД: Засаг даргын иргэдтэй хийх уулзалтаар 44 иргэний 53 санал хүсэлтийг хүлээн...

СХД: Засаг даргын иргэдтэй хийх уулзалтаар 44 иргэний 53 санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлт 52.5 хувьтай үргэлжилж байна

Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэдтэй уулзаж байгаа. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 44 иргэний 53 санал хүсэлтийн 52.5 хувийг нь шийдвэрлэжээ. Иймд иргэдийн уулзалтын үр дүн, өргөдлийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсан.

Өнөөдөр уг ажлын хэсэг хуралдаж Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга А.Бямба иргэдээс ямар хүсэлт ирж байгаа талаар мэдээлэл өглөө. Тодруулбал дүүргийн Засаг даргатай уулзсан иргэдээс газар эзэмших, цахилгааныг шийдвэрлэх, худаг гаргуулах, үерийн далан байгуулах зэрэг тохижилт, дэд бүтэцтэй холбоотой хүсэлтүүд түгээмэл ирж байна.

Мөн орон сууцад хамрагдах, гэр хүсэх, буцалтгүй тусламж, дэмжлэгт хамрагдах зэргээр хувийн санал хүсэлтүүд ирж байна. Хурлаар иргэдээс ирж байгаа зарим хүсэлтүүд дүүргийн Засаг даргын чиг үүрэгт хамааралгүй байгаа учраас өргөдөл хүлээн авахдаа шалгуур тогтоох, хуулийн хүрээнд шийдвэрлэж болох хүсэлтүүдийг хүлээн авах, цаашид өргөдөл гаргасан иргэдэд биечлэн болон албан бичгээр хүсэлтийн хариуг хүргүүлэхээр боллоо.

Жич: Дүүргийн Засаг даргатай уулзах иргэдийн уулзалтаар орон сууцад хамрагдах хүсэлтийг хүлээж авахгүй болохыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН