Нүүр хуудасМэдээСХД: Зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрийн үр дүнг хэлэлцлээ

СХД: Зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрийн үр дүнг хэлэлцлээ

“Зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх, цаашдын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт 43 хорооны Хөгжлийн нийгмийн ажилтнууд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтнүүд болон зорилтот өрхүүдэд хүрч ажилладаг ахлах зөвлөх, зөвлөхүүд оролцож, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд болон тулгамдаж буй асуудлуудыг дүгнэн хэлэлцлээ.

Мөн уулзалтын үеэр хөтөлбөрийн бодит үр нөлөөг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд хүрч ажиллах үйлчилгээний чанарыг ахиулах чиглэлээр санал солилцож, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, ажлын багийн бүрэлдэхүүнд тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойллоо.

Ажлын хэсгийн зүгээс хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийн биелэлтэд тогтмол хяналт-шинжилгээ хийж, иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон амьжиргааг тогтвортой дээшлүүлэхэд чиглэсэн цогц дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН