21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 05:26:27
Нүүр хуудас Мэдээ СХД: Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж цэцэрлэгт хүрээлэн барина

СХД: Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж цэцэрлэгт хүрээлэн барина

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачлагаар дүүргийн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилготой “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аян үргэлжилж байна.

Энэхүү аяны хүрээнд дүүргийн газар зохион байгуулалтын алба нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам дагуу баригдсан зөвшөөрөлгүй, хуучны тоосгон болон төмөр гараашуудыг буулган газар чөлөөлөх, мэдэгдлийг эзэмшигчдэд хүргүүлэн ажилласан.

17 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй олон жил болсон гарааш, чингэлэг, контейнерыг буулгах ажлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай хамтран эхлүүллээ.

Нийт 132 байгууламж байгаа бөгөөд 20 жил орчим болсон. Тухайн гараашууд нь ямар нэгэн бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй. 

Гараашуудыг чөлөөлж, дугуйн болон явган хүний зам, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол зэрэг цогц бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Нийслэлийн зураг төслийн хүрээлэн дээр ажил нь хийгдэж байгаа. Зардлыг нийслэлийн захирагчийн ажлын албанаас гаргаж байгаа аж

гадаа гэх мэтийн зураг байж болно
гадаа гэх мэтийн зураг байж болно
бичвэр гэх мэтийн зураг байж болно
гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН