Н.Энхтайваны гэр бүл хашаандаа 18 нэр төрлийн 150 гаруй жимс, жимсгэний мод, 6 хүлэмжинд 20 гаруй төрлийн нарийн ногоо, 10 гаруй төрлийн хүнсний ногоо тариалж байна.
Мөн дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт 4 га талбайд 200 гаруй мод тарьж, нутагшуулан үржүүлж байгаа нь байгаль орчин, ногоон байгууламж, хүнсний үйлдвэрлэлд оруулж буй бодит хувь нэмэр юм.
Тус гэр бүл нь 2025 онд “Дүүргийн тэргүүний өрх”-өөр шалгарч байсан бөгөөд энэ амжилтаа бататган, Нийслэлийн хэмжээнд тэргүүний өрхөөр шалгарлаа.





