Нүүр хуудасМэдээСХД: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан 303 зөрчлийг илрүүлж, зөрчлийг...

СХД: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан 303 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулах хугацаат үүрэг өгчээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/31 тушаалаар ажлын хэсгийг байгуулан 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан зөрчлүүдийг илрүүлж, хяналт шалгалт зохион байгуулж байна.

Тодруулбал 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 29 нийт 9 хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн талбайд 3 ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ажиллуулж, илэрсэн зөрчил мэдээллийг Qfield аппликейшнд бүртгэж, дэд бүтэц, инженерийн байгууламжийн 76, тохижилт, ногоон байгууламжийн 120, авто зам, замын байгууламжийн 46, барилга байгууламж, худалдааны 61 нийт 303 зөрчлийг илрүүлж, 5 дугаар сарын 09-ны өдрийг хүртэлх хугацаанд гаргасан зөрчлөө арилгах 69 албан мэдэгдэл шаардах хуудсыг холбогдох хүмүүст нь хүргүүлсэн байна.

Хяналт шалгалтын явцад илрүүлсэн орон сууцны лифт, норм дүрэм зөрчсөн барилгын хашаа, гэрэлтүүлгийн шон, тагжуулалт, удирдлагын шит зэрэг нийт илрүүлсэн зөрчлийн 72 зөрчлийг нь арилгаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН