Нүүр хуудасМэдээСХД: "Мал Мах" хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдсанаар малын хулгайн гэмт хэрэг...

СХД: “Мал Мах” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдсанаар малын хулгайн гэмт хэрэг буурчээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн Жаргалантын цагдаагийн тасаг хамтран “Мал мах 2024” хэсэгчилсэн арга хэмжээг 11-р дүгээр сарын 06-наас 12 дугаар сарын 06-ныг хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа билээ. Тус арга хэмжээ хэрхэн зохион байгуулагдаж цагдаагийн байгууллага малын хулгайтай хэрхэн тэмцэж байгаатай танилцахаар Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо өнөөдөр /2024.12.04/ газар дээр нь ажиллалаа. “Мал мах” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдсанаар мал хулгайлах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй энэ төрлийн гэмт хэрэг буурч байгааг цагдаагийн байгууллагын алба хаагч нар онцоллоо. Харин малын гарал үүслийн гэрчилгээгүй мал тээвэрлэх явдал цөөнгүй илэрч байна.

“Мал мах 2024” хэсэгчилсэн арга хэмжээ хоёр хоногийн дараа дуусна. Тиймээс иргэдийн идэш бэлтгэлийн хугацаа үргэлжилж байгаа энэ үед тус арга хэмжээг он дуустал хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа талаараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн Жаргалантын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Золбоод санал тавьсан юм.

Мөн малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор мал мах хэсэгчилсэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулагдаж байгааг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН