Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцаа, хөдөө аж ахуйн хорооны хурал өнөөдөр /2024.12.10/ боллоо.
Тус хороо нь хүрээлэн буй орчин, агаар, хөрсний асуудал, усны бохирдол, байгалийн нөөц ашиглалт, хог хаягдлын менежмент , хөдөө аж ахуйн асуудал, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих асуудлуудыг эрхлэн хариуцна.
Хороонд дүүргийн Газар зохион байгуулалтын 1, 2-р алба, Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуй болон Мал аж ахуйн тасаг, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ тус тус харьяалагддаг.
Хурлаар хэлтэс, албадын 2024 оны үйл ажиллагааны тайлан, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээний үр дүнтэй танилцлаа.