НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Анаклаудиа Маринейро Сентено Россбах тэргүүтэй төлөөлөгчид Толгойт гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажилтай танилцлаа.
Үерийн далангийн орчмын айл өрхийг үерээс хамгаалах, голын болон уруйн үер, халиа тошинд автах эрсдэлийг бууруулах зорилгоор дүүргийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн банк хамтран 4, 5, 26, 27 дугаар хороо, нийт 4 хорооны газар нутгийг хамарсан үерийн далан суваг барих ажлыг гүйцэтгэсэн.
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил нь үерийн далангийн орчмын айл өрхийг үерээс хамгаалах, голын болон уруйн үер, халиа тошинд автах эрсдэлийг бууруулахад онцгой ач холбогдолтой.
“Гэр хорооллын иргэдийн үерийн эрсдэлийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийгдсэн дээрх ажилтай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Анаклаудиа Маринейро Сентено Россбах тэргүүтэй төлөөлөгчид танилцлаа.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ц.Баттөр төслийн ач холбогдол, үр дүнгийн талаар танилцуулга хүргэж үерийн далан суваг барих ажлыг цаашид үргэлжлүүлэх асуудлаар санал солилцлоо.




