Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Золбоо өнөөдөр \ 2025.02.04 \ ОХУ-ын элчин сайдын яамны нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Золбоо, ОХУ-ын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Акулова Анна Сергеевна, хоёрдугаар нарийн бичгийн дарга Садыкова Людмила Рафкатовна болон бусад албаныхан оролцож, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

