Нүүр хуудасМэдээСХД: “Сонгинохайрхан-боловсрол 2026” арга хэмжээ боллоо

СХД: “Сонгинохайрхан-боловсрол 2026” арга хэмжээ боллоо

12 дугаар ангийн суралцагч бүр элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгч хүссэн их дээд сургуульдаа элсэн суралцах, 10, 11 дүгээр ангийн суралцагчид мэргэжлээ зөв сонгож хүссэн зорилгодоо хүрэх боломж гарцыг нээж өгөх зорилгоор “Сонгинохайрхан-Боловсрол 2026” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль “МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим, ” Улаанбаатар төмөр замын их сургууль, Зохиомж их сургууль зэрэг 20 гаруй их дээд сургууль, боловсрол, сургалтын төвүүд оролцож суралцагчдад мэдээлэл өглөө.

Мөн арга хэмжээгээр Их Засаг их сургуулийн Чингис СООСЭ сургуулийн захирал Н.Булганаа “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” мэргэжил сонголтын талаар, Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга М.Төртогтох “Боловсролын зээлийн сангийн мэдээлэл”, Хүүхэд залуучуудын театрын захирал, МУ-ын Гавъяат жүжигчин Н.Ариунболд “Мөрөөдөлд хүрэх зам”, “Гүрэн академийн үүсгэн байгуулагч, захирал Б.Даваасүрэн гадаадын их дээд сургуульд хамрагдах тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг суралцагчдад хүргэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН