Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хороо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, багш, ажилчдын оюуны алжаал, ядаргааг тайлах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх туршлага солилцох зорилгоор олон төрөлт спорт тэмцээн өнөөдөр /2024.10.31/ эхэллээ.
Тэмцээнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Спорт хорооны дарга Ц.Сосорбарам нар нээлээ.
Тус тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нийт 28 багийн 740 гаруй удирдах ажилтан, багш, ажилтан, албан хаагчдын дунд нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдаж байна.
Тэмцээн:
– Дартс
– Шатар
– Даам
– Бадминтон
– Сагсан бөмбөг
– Буудлагын төрлөөр авхаалж, самбаа, хурд, хүч, ур чадвараараа өрсөлдөж байна.
Тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдадаа амжилт хүсье!