Дүүргийн Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын 162 дугаар сургуульд Оросын нээлттэй боловсролын төв нээлтээ хийлээ. Тус төвийг Орос Улсын Моя История хүмүүнлэгийн сангаас санхүүжүүлэн тохижуулж өгсөн юм.
Оросын нээлттэй боловсролын төвд сурагчид төдийгүй эцэг эх, багш нар орос хэлний боловсрол, орос соёл, зан заншилтай танилцах боломж бүрдэж байна.
Энэ үеэр ОХУ-ын Гэгээрлийн яам, Олон Улсын хамтын ажиллагааны төв, “Моя История” хүмүүнлэгийн сан болон Оросын нээлттэй боловсролын төв нэгдүгээр ангийн сурагчдад сурах бичиг, цүнх,хичээлийн хэрэгслийг гардуулан өглөө.
“Моя история” хүмүүнлэгийн сан нь 1-2-р ангийн сурагчдын сурах бичгийн санхүүжилтийг хариуцан ажилладаг юм.
Тус үйл ажиллагаанд ОХУ-ын Гэгээрлийн яамны РАССУХАНОВ Усман Абдул-Азиевиз Олон улсын хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын захирал, Валерий Анатольевич Поздняков Буриад Улсын боловсрол шинжлэх ухааны яамны сайд, ОХУ-н Гэгээрлийн яамны “Олон улсын хамтын ажиллагааны төвийн МАЛЫШЕВ Сергей Вадимович Захирлын үүрэг гүйцэтгэгч, Моя история хүмүүнлэгийн сангийн КАЛУГИНА Анастасия Сергеевна Стратеги, хяналт, төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ундармаа нар оролцлоо.