Нүүр хуудасМэдээСХД: СОНГИНОХАЙРХАН дүүргийн 16-р хорооны цогцолбор барилга нээлтээ хийлээ

СХД: СОНГИНОХАЙРХАН дүүргийн 16-р хорооны цогцолбор барилга нээлтээ хийлээ

Өнөөдөр дүүргийн өнөр бүсэд орших 16-р хорооны иргэдэд төрийн болон эмнэлгийн анхан шатны үйлчилгээг нэг дороос үзүүлэх цогцолбор барилгын нээлт боллоо.

Цогцолбор барилгад өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, хороо үйл ажиллагаагаа явуулахаас гадна ахмадууд, хүүхдүүдэд зориулсан танхимуудтай байх аж.

16-р хорооны хувьд нийт 1600-аад өрхийн 6500 орчим иргэнтэй бөгөөд иргэд нэг цэгээс төрийн бүх үйлчилгээг цаг алдалгүй, тав тухтай орчинд авах нөхцөл бүрдсэнд баяртай байгаагаа дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо онцлон илэрхийллээ.

Тус цогцолбор барилга нь эмчилгээ болон төрийн үйлчилгээний 25 өрөө тасалгаа, 4 танхим, 6 ариун цэврийн өрөөтэй, В1 давхартайгаа нийт 6 давхар барилга юм.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, хорооны Засаг дарга Ч.Энххорол болон төр иргэнийг холбох гүүр болон ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдадаа цаашдынх нь ажилд амжилт хүсье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН