Сонгинохайрхан дүүргийн 17-р хороонд 2024 онд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан дэлгүүрийг чөлөөлж байсан билээ. Харин газар чөлөөлсөн талбайд иргэд, ахмадуудад зориулсан чийрэгжүүлэх төхөөрөмжийг барьж байна. Одоогийн байдлаар ажлын явц 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Цагаан шонхор илч” ХХК ажиллаж байгаа аж.









