Нүүр хуудасМэдээСХД: Таван шарын нүхэн гарцын автозамын хучилтыг хийж байна

СХД: Таван шарын нүхэн гарцын автозамын хучилтыг хийж байна

Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийж байгаа Таван шарын төмөр зам, авто замын огтлолцол хэсэгт төмөр замын доогуур байгуулж буй нүхэн гарцын үндсэн бүтээц ажлууд дуусаж нүхэн гарцын авто замын асфальтбетон хучилт хийх ажил үргэлжилж байна.

Тус нүхэн гарцын хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд 2 түвшний огтлолцолтой. Түүнчлэн таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц нь 5 метрийн өндөртэй, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж болж буйгаараа онцлогтой.

Уг нүхэн гарц ашиглалтад орсноор Улаанбаатар хотоос баруун зүгт гарах автомашины урсгал саадгүй болж түгжрэлийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Мөн Улаанбаатар төмөр замын зорчих хөдөлгөөний урсгал нэмэгдэж авто замын сүлжээтэй давхцахгүй болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН