Нүүр хуудасМэдээСХД: "Харилцан Хүндэтгэе" аянд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нэгдлээ

СХД: “Харилцан Хүндэтгэе” аянд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нэгдлээ

Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг эхлүүлж байна.

Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулахад залуучууд, олон нийтийн жендэрийн боловсролд хувь нэмэр оруулах дараах чиглэлийн мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд анхаарч байна.

Дээрх аянд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нэгдэж жендерийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендер, жендерийн хэвшмэл ойлголт, жендерт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэхэд үүрэг оролцоогоо нэмэгдүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН