Нүүр хуудасМэдээСХД: Хот байгуулалт, дэд бүтцийн хороо харьяалах хэлтэс, албадын 2024 оны жилийн...

СХД: Хот байгуулалт, дэд бүтцийн хороо харьяалах хэлтэс, албадын 2024 оны жилийн эцсийн тайланг сонслоо

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурал өнөөдөр /2024.12.10/ боллоо.

Хот байгуулалт, дэд бүтцийн хороо нь Дахин төлөвлөлт, авто зам, тээвэр, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, орон сууц нийтийн аж ахуй, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, гэрэлтүүлэг, шинэ дэд төв, хотын стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг хангуулах зэрэг асуудлыг эрхлэн хариуцна.

Тус хурлын хороонд Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлага, Тохижилт, нийтийн аж ахуй, Захиалагчийн алба ОНӨААТҮГ, Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ, Худалдан авах ажиллагааны алба харьяалагддаг юм.

Хурлаар хэлтэс, албадын 2024 оны үйл ажиллагааны тайлантай танилцах, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээний үр дүнг танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН