Нүүр хуудасМэдээСХД: Хот нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа

СХД: Хот нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хот нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа.

Хуралдаанд “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ, ОСНААУГ, СХХҮТ, Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ, “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, болон хот нийтийн аж ахуйн салбарт үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.

Хуралдааны үеэр 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажил, цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар холбогдох газрууд мэдээлэл хүргэлээ.

Дүүргийн Засаг даргын зүгээс хогны менежментийг сайжруулах, засвар үйлчилгээтэй холбоотой машин механизм, техник төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, салбар дундын уялдаа холбоог сайжруулах чиглэлд анхаарал хандуулж ажил арга хэмжээг эрчимжүүлж ажиллах үүрэг өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН