Нүүр хуудасМэдээСХД: “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал,...

СХД: “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, хэрэгжилт, D-Parliament цахим систем” сэдвээр сургалт зохион байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн хороодын ИНХ-ын Хуралдааны дарга нар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид өнөөдөр /2024.10.30/ “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, хэрэгжилт, D-Parliament цахим систем” сэдвээр сургалтад хамрагдлаа.

Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Хууль зүйн ухааны магистр Р.Хатансайхан орсон бөгөөд тус сургалтаар төвлөрлийг сааруулах онол, түүний хэлбэр, 1960-2019 оны хот, тосгоны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн онолын үндэслэл, хот, тосгоны эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгч, асуулт, хариулт өрнүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН