Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг угтан дүүргийн хүүхэд багачуудад зориулсан нэгдсэн арга хэмжээ зургадугаар сарын 01-ний өдөр 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүүхэд, залуучуудын театр”-ын гадна талбайд зохион байгуулагдахаар боллоо.
Арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах хөтөлбөрийг хүргэж байна.
– “Хүүхдийн инээмсэглэл” соёл, урлагийн үзүүлбэр- Үлгэрийн баатруудтай хамт зураг даруулах үйл ажиллагаа
– “Хүүхдийн инээмсэглэл– Frame” зургийн үйл ажиллагаа
– Мэргэжлийн “Фото зураг”-ийн үйлчилгээ
– Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан “Street food”-ийн үйл ажиллагаа
– Ивээн тэтгэгч байгууллагуудын үнэ төлбөргүй зайрмаг түгээх үйл ажиллагаа
– “Face art drawing” буюу нүүрэн дээр зураг зурах үйл ажиллагаа
– Хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга барилын талаарх зөвлөгөө, мэдээллийг эцэг эх, олон нийтэд хүргэх үйл ажиллагаа
– Эрүүл мэндийн үйлчилгээ холбогдох зөвлөгөө, мэдээлэл хүргэх үйл ажиллагаа
– Мэргэжлийн Сэтгэл зүйчийн зөвлөгөө, зөвлөн туслах үйлчилгээ
– Бяцхан авьяастны уралдаан /дуу, бүжиг, шүлэг/Дүүргийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулах Хүүхдийн баярын арга хэмжээнд нийт 43 хорооны хүүхэд багачууд хамрагдах бөгөөд иргэд олон нийтэд хүүхдийг эрхийг дээдлэх ёс зүйн төлөвшлийг бий болгох, эерэг хандлага, ойлголт нэмэгдэх зэрэг олон ач холбогдолтой юм.
Баярын арга хэмжээ 11:00-17:00 цагийн хооронд болно.