Нүүр хуудасМэдээЭ.Содномпилжээ 260 кг шахаж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо

Э.Содномпилжээ 260 кг шахаж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ болж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас 19 тамирчин оролцсон юм.

Тэмцээний сүүлийн өдөр насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөж, алтан медаль хүртлээ. 

Тэрээр цээжнээс 260 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болоод зогсохгүй тус жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Мөн тэрээр 105 кг-ын жинд дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан юм. Ийнхүү Э.Содномпилжээ ДАШТ-ээс зургаа дахь медалиа хүртсэн бөгөөд тэрбээр нийт гурван алт, гурван мөнгөн медаль хүртээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН