Нүүр хуудасМэдээСХД: СХД-ийн Засаг даргын Тамгын газар, “Кристина Ноблийн Хүүхдийн сан” ОУБ-тай хамтран...

СХД: СХД-ийн Засаг даргын Тамгын газар, “Кристина Ноблийн Хүүхдийн сан” ОУБ-тай хамтран ажиллах санамж бичиг өнөөдөр байгууллаа

“Кристина Ноблийн Хүүхдийн сан” ОУБ-ын “Монтессори” цэцэрлэгийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ

Монгол Улсын хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн актын хүрээнд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллыг сайжруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Кристина Ноблийн Хүүхдийн сан” ОУБ-тай хамтран ажиллах санамж бичиг өнөөдөр байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд хоёр тал сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн хүүхэд хамгааллын асуудал, гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээ, эцэг эх, асран хамгаалагчдын хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүй, хүүхэд, залуусын хөгжил, боловсрол, олон нийтийн оролцоо чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах юм.

Түүнчлэн дүүргийн 40-р хороонд шинээр ашиглалтад орсон “Монтессори” цэцэрлэгийн дэд бүтцийн асуудлыг хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН