Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо өнөөдөр /2024.11.29/ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвийн албан хаагчтай өглөөний уулзалт /07:00/ хийлээ. Орон нутгийн төсөв болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахад санал авах зорилгоор өглөөний уулзалтыг салбар бүрт зохион байгуулж буй.
Дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд дүүргийн 360 гаруй мянган иргэнд 90 албан хаагч үйлчилж байна. Иргэд тус хэлтсээс ажлын байр хайх, боловсон хүчин хайх, хувь хүнийг дэмжих сургалт, хөдөлмөр эрхлэлт, зэрэг олон төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.
Өнөөдрийн уулзалтад дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, зөвлөлийн гишүүн, Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хурлын хорооны дарга Х.Эрдэнэтуяа, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул болон хэлтэс, албадын дарга, албан хаагчид оролцлоо.
Уулзалтаар тус хэлтэст тулгамдаж байгаа асуудлаар нэг бүрчлэн санал солилцсон юм. Түүнчлэн салбарын хүний нөөц, ажиллах орчин, нөхцөл, барилгын засвар үйлчилгээ, ажилчдын нийгмийн хангамж, орон сууцны хөтөлбөрт хамруулах асуудлаар ярилцаж санал солилцлоо.