Бүх нийтээр мод тарих өдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 154 боловсролын байгууллага болон 43 хороодын алба хаагчид мод тарьж байна. Энэ жил дүүргийн 5 байршилд 15 нэр төрлийн 50 мянга гаруй гоёл чимэглэлийн, шилмүүст, навчит моднуудыг тарьж, ногоон орчныг нэмэгдүүлж байна.
Мод тарихдаа усалгаа, арчилгааг хийх боломжтой байршлуудыг сонгож тарьж байгаа. Тэгвэл 33 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Цагдаа толгойн цэцэрлэгт хүрээлэн болон 24 дүгээр хорооны Бумбатын төгөлд тарьсан модны усалгаа, арчилгааг дүүргийн Дэд бүтэц хөгжлийн алба ОНӨААТҮГ хариуцаж ажиллах юм.




