Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах ажил үргэлжилж байна. Тухайлбал, 15 дугаар хорооны граж, чингэлэг чөлөөлсөн талбайд автомашины зогсоол байгууллаа.
Тус хорооны 19 дүгээр байрны 1,2,3 дугаар орцны хойно өмнө нь зөвшөөрөлгүй 36 граж, чингэлэг байсныг чөлөөлж оршин суугчдын санал, хүсэлтэд үндэслэн 63 авто машины шинэ зогсоолыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ.