Үндэсний их баяр наадмыг угтан иргэд, зочдын аюулгүй, тав тухтай орчинд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, дүүргийн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг сайжруулах зорилгоор хот тохижилт, гэрэлтүүлэг, инженерийн дэд бүтцийн байгууллагуудын удирдлагуудтай шуурхай хурал зохион байгууллаа.

Хурлын үеэр нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, ногоон байгууламж, автобусны буудал, тоглоомын талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэх, хог хаягдлыг тухай бүр тээвэрлэн зайлуулах, ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа, замын байгууламж, сандал, хайс, хогийн савны цэвэрлэгээ, засвар, сэргээн будалтын ажлыг хугацаанд нь зохион байгуулах үүрэг өглөө.

Мөн авто зам, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг бүрэн хангаж, гэмтэл, доголдлыг шуурхай арилгах, инженерийн шугам сүлжээний худгууд, тоноглолын бүрэн бүтэн байдалд үзлэг хийж, эрсдэлтэй хэсгүүдийг яаралтай засварлах, ус, дулаан болон бусад инженерийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг ханган ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн баяр наадмын өдрүүдэд байгууллага бүр хариуцлагатай жижүүр, шуурхай баг ажиллуулж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, дуудлагад шуурхай хариу арга хэмжээ авч, ажлын хэрэгжилтийн талаар өдөр бүр мэдээлж ажиллах

Дүүргийн хэмжээнд баяр наадмын бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу эрчимжүүлэн, иргэдэд эрүүл, аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллах чиглэл өглөө.







