Нүүр хуудасМэдээСХД: "Өвийн Уянга" өвлөн уламжлагчдын уралдааны анхан шатны шалгаруулалтын шилдгүүд тодорлоо

СХД: “Өвийн Уянга” өвлөн уламжлагчдын уралдааны анхан шатны шалгаруулалтын шилдгүүд тодорлоо

Монгол үндэстэн, угсаатны соёлын өвийн үнэ цэнийг иргэд олон нийтэд таниулж соёлын өвийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, биет бус өвийг өвлөн уламжлагчдыг таниулах, сурталчлах, алдаршуулах зорилгоор дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Соёлын ордон хамтран “Өвийн Уянга” өвлөн уламжлагчдын урлагийн наадмыг анхан шатны шалгаруулалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан юм.

Шалгарсан өвлөн уламжлагчид 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гала тоглолтод оролцож, дараах номинацаар мөн шилдгүүдийг тодруулна. Үүнд:

Шилдэг богино дуу дуулаач;

Шилдэг бий биелээч;

Шилдэг хөөмийч

Шилдэг уртын дуу дуулаач

Шилдэг хөгжмийн зэмсэг эзэмшигч

Шилдэг гар урлаач

Өнгөрсөн амралтын өдөр буюу 24,25-ны өдөр анхан шатны шалгаруулалтаа зохион байгуулж бүсүүдээс шилдгүүдээ шалгарууллаа. Тухайлбал:

Өнөр бүс:

Тэргүүн байр:Г.Ганзаяа даргатай 30 дугаар хороо

Дэд байр:Ч.Энххорол, Р.Оюун-Отгон даргатай 15, 16 дугаар хорооны хамтарсан баг

Гутгаар байр:Г.Бадамцэцэг даргатай 31 дүгээр хороо

Төвийн бүс:

Тэргүүн байр:Б.Гантуул даргатай 38 дугаар хороо

Дэд байр:Я.Энхдолгор даргатай 27 дугаар хороо

Гутгаар байр:М.Батмэнд даргатай 21 дүгээр хороо

Баянхошуу бүс:

Тэргүүн байр:Р.Батчулуун даргатай 25 дугаар хороо

Дэд байр:Г.Нармандах, П.Тунгалаг даргатай 11, 28 дугаар хорооны хамтарсан баг

Гутгаар байр:Х.Эрдэнэтуяа даргатай 8 дугаар хороо

Толгойт бүс:

Тэргүүн байр:М.Тэмүгэ даргатай 33 дугаар хороо

Дэд байр:С.Уянга даргатай 32 дугаар хороо

Гутгаар байр:М.Сампилноров даргатай 36 дугаар хороо

Үзэсгэлэнгийн төрөлд:

Тэргүүн байр:Д.Очгэрэл даргатай 13 дугаар хороо

Дэд байр:Я.Энхдолгор даргатай 27 дугаар хороо

Гутгаар байр:Ж.Гантулга даргатай 22 дугаар хороо тус тус шалгарлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН