Монгол үндэстэн, угсаатны соёлын өвийн үнэ цэнийг иргэд олон нийтэд таниулж соёлын өвийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, биет бус өвийг өвлөн уламжлагчдыг таниулах, сурталчлах, алдаршуулах зорилгоор дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Соёлын ордон хамтран “Өвийн Уянга” өвлөн уламжлагчдын урлагийн наадмыг зохион байгуулж буй.

Өнөөдөр төв, өнөр бүсийн иргэдийн дундах анхан шатны шалгаруулалт 12-р сургуульд зохион байгуулагдаж байна.
Уралдаанаар шилдэг богино дуу дуулаач,шилдэг бий биелээч, шилдэг хөөмийч, шилдэг ерөөлч магтаалч, шилдэг хөгжмийн зэмсэг эзэмшигч, шилдэг гар урлаачийг шалгаруулна.

Шалгарсан өвлөн уламжлагчид 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гала тоглолтоо хийнэ.

