Нүүр хуудасМэдээСХД: 30-р хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай...

СХД: 30-р хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 30-р хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга нь 6753.0 мкв талбай бүхий 69.4м х 40.6м хэмжээтэй 3 давхар барилга юм.

Тус барилга нь газар хөдлөлтийн 7 баллд тэсвэртэй, цутгамал төмөр бетон араг бүтээцийн хийцлэлтэй.

Өнөөдрийн байдлаар барилгын краказ угсралт, гадна, дотор өрлөг, цонх угсралт болон метал фасад дулаалгын ажил бүрэн дуусаж, дотор заслын ажил хийгдэж байна.

Түүнчлэн гадна орчны тохижилтын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбай болон ногоон байгууламж зэргийг цогцоор нь шийдвэрлэх юм.

Барилгын ажлыг Хөшиг-Уул ХХК гүйцэтгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН