Нүүр хуудасМэдээСХД: “Youth trainer-2” хөтөлбөрт 30 залуу тэнцлээ

СХД: “Youth trainer-2” хөтөлбөрт 30 залуу тэнцлээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих” төслийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Songinokhairhan SDY” холбоотой хамтран “Youth trainer-2” залуу сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

“Youth trainer-2” хөтөлбөрт тэнцсэн 30 залуу 5 өдрийн турш танхимын сургалтад хамрагдаж хувь хүний хөгжил, илтгэх, мэтгэлзэх урлаг, сургагч багшийн ур чадвар, имижлоги, хиймэл оюун ухааныг сургалтад ашиглах ур чадварыг эзэмшин сургагч багшийн сертификатаа гардан авлаа.

Сургагч багш нар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулах бусад арга хэмжээнд 30 цагийн сургалт орж үлдсэн кредит цагаа гүйцээх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН