Төвийн бүсийн хөгжлийн чуулганд Стандарт, хэмжил зүйн газар “Бүсчилсэн хөгжилд стандартчилал, хэмжил зүй тохирлын үнэлгээний үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийн модератороор Улс төр судлаач, эрх зүйч Г.Ариунболор ажилласан юм.
Хэлэлцүүлэгт панелист удирдлагууд болон оролцогчдын дунд өрнөж, СХЗГ-ын өнөөгийн нөхцөл байдал, салбар дахь оролцоо, эдийн засагт үзүүлж буй үр дагаврын талаар өөрсдийн байр суурь, санал бодлоо хуваалцлаа.
Модератор: Г.Ариунболор нь Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ хэрхэн уялдаж байна вэ?, Дотоодын үнэт эрдэнийн чулуунаас гадна импортын үнэт чулууг шинжилдэг үү?, Хэмжлийн стандарт, аргачлал ямар байдаг талаар та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?, Нийслэлийн лабораторийн хувьд бүсчлэн хөгжих энэхүү том зорилгын хүрээнд орон нутгийн болон хувийн лабораториудад туршлага хуваалцах, чадавхжуулах, хамтран ажиллах чиглэлд ямар ажлууд төлөвлөж байна вэ? зэрэг асуултуудыг асуусан юм.
Панелистаар Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Үндэсний итгэмжлэлийн үндэсний төвийн дарга С.Ням-Эрдэнэ, СХЗГ-ын Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын дарга Л.Баярхүү, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга н.Эрдэнэтулга, СХЗГ-ын Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат, СХЗГ-ын Нийслэлийн лабораторийн дарга Д.Эрдэнэтуяа нар оролцлоо.