Орхон аймгийн засаг дарга Б.Зоригтбаяр 2025 оны 1 дүгээр сард Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллах үеэрээ ажлын байрны нөхцөл байдалтай газар дээр танилцсан бөгөөд хэрэглэгчдэд төрийн үйлчилгээг тав тухтай орчинд хүргэх, албан хаагчдын ажиллах таатай нөхцөлийг хангахад барилгын засвар хийх зайлшгүй шаардлага буйг харгалзан үзэж, засвар хийх шийдвэрт хүрсэн. Ийнхүү Орхон аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэст орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварын ажил 2025 оны 3 дугаар сарын 24-нөөс эхэлсэн бөгөөд 5 сарын 1-нд бүрэн хийгдэж дуусна.
