Хэмжил зүйн Зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдөр танхимаар зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдын баталсан хөтөлбөрийн дагуу дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нэг. Хэмжих хэрэгслийн загварын туршилт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт
1.1. Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ CGL 028 Шохойн чулууны аттестатчилсан стандартчилсан (АСЗ) загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
1.2. Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн хүсэлтээр БНХАУ-ын Shenzhen Clou electronics Co.Ltd компанид үйлдвэрлэсэн CL710К11В загварын нэг фазын цахилгааны тарифт электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 1 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
1.3. Динлоу ХХК-ийн хүсэлтээр БНХАУ-ын LONGI METER Co.Ltd компанид үйлдвэрлэсэн LGG160K, LGG360Т, LGG360TS загварын 1 ба 3 фазын цахилгааны тарифт электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 1 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
1.4. Бест Статик Метр ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын XJ Metering компанид үйлдвэрлэсэн DTZY566-M загварын 3×(57.7/100-240/415) B 3 фазын цахилгааны тарифт электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 1 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
1.5. Мэйжүрмэнт ХХК-ийн хүсэлт болгосон Дани Улсын Камструп фирмд үйлдвэрлэсэн Multical303 загварын дулааны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
1.6. Икон ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Micro Sensor Co.Ltd компанид үйлдвэрлэсэн MFU2000 загварын хэт авианы зарцуулалтын тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
1.7. Бермон Израйл Технологи ХХК-ийн хүсэлт болгосон Израйл Улсын BERMAD CS Ltd компанид үйлдвэрлэсэн DN(50~100) мм-ийн холболтын голчтой Turbo-bar-Е, MUT-2200-EL загварын халуун, хүйтэн усны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
1.8. Смарт трафик ХХК-ийн хүсэлт болгосон БНСУ-ын “Comlaser” компанид үйлдвэрлэсэн TP CAM PRO/CSD-200H загварын лазер мэдрэгчтэй хурд хэмжигч зөөврийн төхөөрөмжийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Хоёр. Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын чадавхад үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлт
2.1. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын автомашины жин засварлах, суурилуулах Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
2.2. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгааны тоолуур импортлох Нойкрафт ХХК-ийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
2.3. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын дулааны тоолуур, дулааны тооцоолуур суурилуулах мөн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглах манометр, даралтын хувиргагч суурилуулах, засварлах Сүмбэр инженеринг ХХК-ийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
2.4. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын усны тоолуур суурилуулах Эм Ти Юу ХХК-ийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
2.5. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын тээврийн хэрэгсэлийн хурд хэмжигч импортлох хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх Смарт трафик ХХК-ийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
2.6. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын худалдааны жин импортлох хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх Электромон трейдинг ХХК-ийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.